16 жилийн өмнө хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлжээ


7 жил

Дорноговь аймагт 2004 оны тавдугаар сард гадны нөлөөтэйгээр иргэн Т-ийн амь нас хохирч байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Хэргийг 52 настай А гэгч хувийн тааламжгүй харилцаанаас үүдэн үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид 16 жилийн дараа илрүүлсэн гэлээ. Түүнчлэн хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү