УИХ-ын гишүүд шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонсож байна. Шинэ вирусийн халдвар бий боллоо гэдэг мэдээлэл дэлхий даяар гарснаас хойш Монгол Улсын Засгийн газар хоёр удаа, улсын онцгой комиисс хоёр удаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, энэ аюулаас урьдчилан сэргийлэх талаар яаралтай хуралдаж, арга хэмжээнүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Муу эр дайнд хөөрнө гэгчээр Амарсанаа гэж дэд сайд байсан хүн балай балай юм яриад байх хэрэггүй.
Тэр хүн Хятад улс руу очъё гээд тэр улс хүлээж авахгүй. Ийм зүйлийг дэвэргэвэл эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний асуудал үүснэ. Улс төрөө өөр сэдвээр хий. Энэ бол улс төржих сэдэв биш. Эрүүл мэндийн сайд байсан хүн ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй гэв.