Н.Номтойбаярын УИХ-ын гишүүнээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТийг чуулганаар хэлэлцэж эхэллээ

Н.Номтойбаярын УИХ-ын гишүүнээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТийг чуулганаар хэлэлцэж эхэллээ


5 жил

УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж эхэллээ.

 УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй юм. Тодруулбал, хуралд 58 гишүүн оролцсоноос олонх нь буюу 30 нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжжээ. Гэвч энэхүү шийдвэрээ баталгаажуулах тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Улмаар Н.Номтойбаяр гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэрээр уг хүсэлтдээ  "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр миний бие УИХ-ын тухай хуулийн 6.6.3-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгааг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү" гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү