Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГНӨ

Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГНӨ


5 жил

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөхөөр болсноо мэдэгдлээ. 

Тэрбээр "Хувь улс төрчийн шийдэл. Ямар нэг шахалт ирээгүй. Олон нийтийн бухимдлыг дарахын тулд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болж байна. Бүх зүйлд цаг хугацаа хэрэгтэй. Цаг хугацаа харуулах биз ээ. Миний эсрэг ямар компанит ажил явж байгааг эрх биш та бүхэн харж байгаа байх. Чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна гэдэг УИХ-аас бүр мөсөн гарч байна гэсэн үг. 2020 онд намайг дэвшүүлэхгүй гэдэг ажил явж байна. Би тэмцэх чадвартай учраас гомдоод байх зүйл байхгүй" гэсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү