Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргажээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн бол өчигдөр хуралдсан Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм.