Ё.Баатарбилэг: 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг 18 телевизээр заана

Ё.Баатарбилэг: 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг 18 телевизээр заана


5 жил

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.01.29/ сургууль, цэцэрлэгийг амраах шийдвэр гарсантай холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Хөл хорио тогтоосон асуудал учраас спорт, урлагийн ямар ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ хичээл, сурлага, гадуур авч явахгүй байх зэрэгт онцгой анхаарахыг хэлсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ:

-Гуравдугаар сарын 2-ныг хүртэл тодорхой ажил зохион байгуулах төлөвлөгөө гаргасан. Юуны өмнө цэцэрлэг, ЕБС-ын хүүхдүүдийн зуны амралт хугацаандаа дуусгавар болно. Мөн гуравдугаар улирлын амралт хоёр долоо хоног байсныг нэг долоо хоног болгож, ЕБС-ын гурав, дөрөвдүгээр улирлын зарим өдөр зургаан өдөр хичээллэх юм. Харин цэцэрлэгийн хувьд таван өдрөөрөө ажиллаад явна. Энэ хугацаанд 18 телевизээр гаргах бөгөөд 1-12-р ангийн хичээлийг 12 өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр цацах бөгөөд бусад телевизүүд  давтан гаргахаар зохицуулсан байна. Мөн телевизүүдийн хувьд онлайн хичээлүүдийг ухрааж үзэх боломжоор хангаж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудад 20 гаруй хоногийн хоцрогдол үүсэх учраас хорио цуцлагдсанаас хойш буюу гуравдугаар сарын 2-ноос хойш сарын хугацаанд зургаан өдөр хичээллэх, амралтыг нь цуцалж, хичээллэхээр төлөвлөөд байгаа аж. Багш нарын хувьд бол амралт биш хөл хорио тогтоосон учраас байгаа газраасаа суралцагчидтай холбогдож, харилцах боломжтой сувгуудаар  харилцах үүрэг өгч байгаа. Хорио цээрийн хугацаанд  багш нарын цалинг нэмэгдэл урамшуулалтай, бүтнээр олгох бөгөөд харин илүү цагийн мөнгө олгохгүй юм байна. Хуулиар онцгой нөхцөл үүссэн үед цалинг нь олгох ёстой юм. Мөн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгох юм.

Теле хичээл: Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барина.

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ЗААХ ТЕЛЕВИЗҮҮД

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү