Австралид очсон Монгол залуу шинэ коронавирусээр өвчилсөн нь тогтоогджээ


7 жил

Австралид Монголын нэг иргэн шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн талаар мэдээллийг ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар өглөө. Тэрбээр "2020 оны нэгдүгээр сарын 19-ий өдөр Монголын иргэн Австралид очсон. БНХАУ-ын Гуанжу хотоор дамжиж, Австралийн Мельбурн хот руу ниссэн.  Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Харин очсоныхоо шөнөөс халуурч эхэлсэн.  Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдаад, эмчлүүлж байна.

34 настай М  өвчтөнөөс энэ сарын 25-ны өдөр шинэ коронавирус илэрсэн нь лабораториар тогтоогдсон талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна.Өвчний тохиолдлыг гарсан газар нь бүртгэгддэг.  Австралид энэ өвчин бүртгэгдлээ гэж тооцно. Дахиад хэлэхэд, Монгол Улсад шинэ коронавирусын халдвар одоогоор илрээгүй байна" хэмээлээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү