Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж МАН-ын зарим гишүүд үзэв

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж МАН-ын зарим гишүүд үзэв


5 жил

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Хуульзүйн болон ТББХ-оор хэлэлцэж байна. Хуульзүйн байнгын хороо хуралдаж юутай ч түүнийг авч үлдэхээр шийдсэн ч Төрийн байгуулалтын байнгын хороо хараахан шийдээгүй байна.
Цаашлаад УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.

Байнгын хороодын хурлын шийдвэрээс энэ долоо хоногт Монгол Улсын парламентийн ёсонд шинэ, муу эсвэл сайн жишиг тогтох эсэх нь шийдэгдэх гэж байна.

Тодруулбал, өнгөрсөн жил Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг зөвлөмжөөр шууд сольж болдог хууль баталсан. Үүний үр дүнд 2019 оны авлигын индекс өсөж Монгол улс 106-р байранд орсон. 2018 онд 93-р байранд жагсаж байсан нь 2019 онд ийнхүү хойш татахад хүргэсэн.

Харин энэ долоо хоногт үг сөрдөг Улсын Их Хурлын гишүүнийг Улсын ерөнхий прокуророор дамжуулан гишүүнээс нь буулгадаг шинэ жишиг бий болох гэж байна хэмээн судлаачид дүгнэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл сонгогчдын санал авч төрийн түшээ болсон хүнийг айлгах, амыг нь таглах, дарамтлах, бүүр цаашилбал бүрэн эрхийг нь түтгэлзүүлдэг болох гэж байна гэсэн үг.


Үүний хамгийн анхны тохиолдол нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болж магадгүй.  Учир нь өөрийн үзэл бодлоо шүүлтүүргүй хэлчихдэг нь түүнийг ийм байдал руу түлхэж ч магадгүй юм.


2020 оны сонгуулийн үр дүнд олон намын төлөөлөл парламентад орж ирэх магадлал өндөр байгаа ба шинээр сонгогдсон гишүүдийг АН-ын дарга С.Эрдэнийн хэлдгээр “Бүлдэгдэх” аргын эхлэл ингэж тавигдаж болох юм.
Хэрвээ Н.Номтойбайр ба үг сөрдөг гишүүдийг явуулаад байвал Монгол Улсын ардчилсан ёсонд шинээр бий болох хортой үзэгдэл болно. Энэ асуудал дээр Хуульзүйн сайд Ц.Нямдорж ч өөрийн байр сууриа илэрхийлж гол асуудлаас хазайхвий гэдгийг анхааруулсан удаатай.
Юутай ч Хуульзүйн байнгын хороо дөнгөж сая хуралдаж дууссан бол ТББХ түр завсарласан юм.  Байнгын хороод ямар шийдвэр гаргахыг бид удахгүй мэдээлнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү