УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татагдсан талаар “Үндэсний шуудан" сонин өнөөдрийн дугаартаа /2020.01.23/ мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Д.Оюунхорол гишүүн тайлбар өглөө. Тэрбээр “Ахуйн газтай холбоотой асуудлаар АТГ хянаж үзсэн. 2015 онд Утааг бууруулах ажлын хүрээнд газаар гэр хорооллын айл өрхүүдийг халаах Засгийн газрын шийдвэр гарч байсан. Төслийг хэрэгжүүлэхэд Гранд повер компани тендерт шалгарсан. Уг компанитай миний байгуулсан гэрээ хууль хяналтын байгууллагаар шалгагдаад хэрэгсэхгүй болж байсан.
Үүн дээр намайг яллагдагчаар татаагүй. Өнөөдөр миний төрсөн өдрөөр ийм мэдээ явж, “бэлэг" барилаа. Улс төрд яваа хүнд энэ зэргийн мэдээллүүд явж л байдаг. Тэр Гранд повер компани надад ямар ч хамаарал байхгүй. Тус компани 1.9 тэрбум төгрөгөөрөө ажлаа хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон. Дараа жил нь өөр компани тендерт шалгараад газаар халаах ажлаа үргэлжлүүлсэн байсан. Тухайн үедээ энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч компани байсан. Шийдвэр нь Засгийн газраас гарсан. гэв.