УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:30 цагт эхэлсэн. Хуралдаанаар эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан горимын санал хэлсэн юм.
Тэрээр, “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх хугацаа дууссан. Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчиж байна. Энэ асуудлыг яагаад өнөөдрийн хуралдаанд оруулахгүй хууль зөрчиж байна” хэмээсэн юм.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэлсэн. Ч.Улаан гишүүн гадаадад байгаа. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлт гаргах заалттай” гэв.