Б.Мөнхцэлмэг: ХЗДХЯ 71,5 саяар ХӨШИГ, 46,4 саяар ХУРЛЫН ЧАНГА ЯРИГЧ авсан


5 жил

Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэ байрны дотоод засал болон дарга нарын өрөөг өндөр дүн бүхий мөнгөөр зассан тул өрөөгөө үзүүлэхийг хүссэн хүсэлтийг “Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг өнгөрсөн долоо хоногт тус яаманд хүргүүлжээ.

Б.Мөнхцэлмэг өөрийн фэйсбүүк хуудаснаа ахин лайв бичлэг хийж ХЗДХЯ-нд иргэний зүгээс хүсэлт өгөв.

Тэрээр мөн шинэ баримтууд дэлгэв. Үүнд: ХЗДХЯ

  • 71,5 саяар хөшиг,
  • 46,4 саяар хурлын чанга яригч,
  • 117,9 саяар хоёр давхрын гэрээ хэлцлийн танхим, хурлын танхимыг хамтад нь засч тохижуулсан байна. Энэ мэдээллийг тус яамны шилэн дансны мэдээллийг нягталж олсон гэв.

Б.Мөнхцэлмэг бичлэгийнхээ үеэр “Надад танхайрсан хэрэг үүсгэсэн. Дахиж ХЗДХЯ-нд асуудал үүсгэвэл хоригдох хуультай. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар надад хүний ёсоор хандсан. Харин энэ Монголын дарга нар хүний бусаар хандаж байна. Дарга нараа та нар бяртай байна. Ард түмэн та нарыг дийлнэ” гэв.

Тэрээр иргэний хувьд яаманд орж, өрөөг нь үзэх хүсэлт өгөх гэтэл хаалгаа барьчихсан байв. Харин “Бид орохгүй. Албан бичиг өгөх гэсэн юм” гэсний үндсэн дээр яам хаалгаа нээж хүсэлт бүхий өргөдлийг хүлээн авав.

Түүнчлэн Б.Мөнхцэлмэг ирэх долоо хоногт жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү