Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ өнөөдөр албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр Хэнтий аймагт нэр дэвшин, сонгуульд өрсөлдөх болсноо мөн илэрхийлсэн юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнд өнөөдөр /2020.01.20/ Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгөв.
Ингэснээр Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Хэнтий аймагт нэр дэвших нь тодорхой боллоо.
2020 оны сонгуульд тус тойрогт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвших магадлал өндөр. Тэгвэл тэдний өрсөлдөгч нь АН-аас Г.Баасан байх нь ээ.