С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн “Казино тоглоогүй. Сонирхох үүднээс орсон” гэж хэлсэн

С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн “Казино тоглоогүй. Сонирхох үүднээс орсон” гэж хэлсэн


5 жил

УИХ-ын дарга Г.Занданшатарын Австрали улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд казино тоглосон тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар үүнд нэр холбогдоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “УИХ-ын гишүүд казино тоглосон гэсэн мэдээлэл гарсан. Гэвч үүний баримт, нотолгоо нь тодорхой болоогүй байгаа учраас дүгнэлт хэлэхэд эрт байна. Төрийн албан хаагч казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдсэн.. УИХ-ын гишүүн гадаадад ямар ч байгууллагаар ороод гарч болно. Энэ бол бүрэн эрхийн асуудал. Түүгээрээ асуудал шийдэх байх” гэлээ.    

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү