УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэнэ.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд энэ дагуу хурал зарласан байна.
Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдах бөгөөд Н.Номтойбаяр хаалттай хуралдвал оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.
Дэд хороо хуралдсаны дараа уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцэх юм.