Д.Цогтбаатар: Гэмт хэрэгт холбогдсон дипломат албан тушаалтнуудад зөөлөн хандахгүй

Д.Цогтбаатар: Гэмт хэрэгт холбогдсон дипломат албан тушаалтнуудад зөөлөн хандахгүй


5 жил

Монгол Улсаас Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Баттөр  визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг АТГ-аас шалгаж эхэллээ. Элчин сайд А.Баттөрийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байхад нь хилийн хориг тавьжээ. Мөн дипломат ажилтнууд хууль бус үйлдэлд нэр холбогдож, улс орон дипломат албаныхаа нэр хүндийг сэвтээсэн үйлдэл гаргах боллоо. Хууль бус үйлдэлд холбогдсон дипломат албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авч буй талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад,

Хар тамхины асуудалтай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас гаднын болон Монголынхоо хууль хүчний байгууллагуудтай хамтарч Европ дахь бүх Элчин сайдын яамнууддаа хяналт, шалгалт хийж байгаа. Хүчнийхэн ганцхан хар тамхи биш байж болох бүх зөрчлийн асуудлаар хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаас үр дүн гарч байгаа байх гэж ойлгож байна. Яагаад гэвэл мөрдөн байцаах шатандаа яваа хэргийн талаар нарийн мэдээллийг бидэнд ч өгөөгүй. Бид ч ажилд саад болохгүйн үүднээс хүчнийхний үйл ажиллагаанд саад болохгүй байгаа. Харин хилийн хориг тавьсан тухай мэдээллийг өчигдөр албан ёсоор авсан.



Хууль хяналтынхан хэргийг шалгаж шийдвэрээ гаргах хүртэл манай яамнаас саад болохгүй. Ер нь төр хяналттай, зөрчил гаргасан бол ямар ч өршөөл байхгүй гэдгийг бүгд ойлгох ёстой. Эрүүгийн хэргийн шинж чанартай үйлдэл хийсэн бол хариуцлагаа хүлээж таарна. Энэ бол төрийн тусгай алба, хяналтын дор үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тиймээс Европт явж байгаа Элчин сайдын яамдын эзэмшлийн машин бүхэнд хяналт шалгалт хийж байна.


-Элчин сайд А.Баттөрд ямар үндэслэлээр хилийн хориг тавьсан бэ?
-Тэр тухай бидэнд тайлбар хэлээгүй.  

-Хилийн хориг тавиад байгаа Элчин сайд А.Баттөр Гадаад харилцааны яамны системд хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Бүх насаараа гадаад яамны системд ажиллаж байгаа хүн. Намайг сайдаар томилогдохоос өмнө Францад суух Элчин сайдаар томилогдсон байсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү