УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хураалгаж дууссаны дараа чуулганыг түр завсарлуулж Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахаар боллоо. Учир нь, эвсэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын нэг нь бус олонх нь эвслээсээ гарсан тохиолдолд тухайн эвслийг задарсанд тооцох тухай заалтаар өчигдөр санал хураалт явуулахад маргаан үүссэн. Тиймээс энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дахин хэлэлцэхээр болсон юм.
