Нийслэлд 13-15 градус хүйтэн байна


7 жил

Нийслэлд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.

Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр  голын хөндийгөөр 22-27 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 16-21 градус,  Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү