Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт батална

Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт батална


5 жил

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭН-ын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт Байнгын хороод болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт Байнгын хороод болон чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлахаар төлөвлөжээ. Мөн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудал, Монгол, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

Үүнээс гадна Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, УИХ-ын 2019-2024 оны “Стратеги төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү