НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа

НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа


5 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригт тусгасан дөрвөн асуудалд 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулах тухай зүйлд хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлснийг, Ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөд тус тус хориг тавьсан. Уг асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд гурвыг нь хүлээж авахгүй харин нэгийг хүлээн авахаар болсон дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэхийг хориглосон Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа.  Харин Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү