"Ливерпүүл" премьер лигт 32 тоглолт хожигдолгүй байж рекордоо шинэчиллээ

"Ливерпүүл" премьер лигт 32 тоглолт хожигдолгүй байж рекордоо шинэчиллээ


5 жил

Премьер лигийн 15 дугаар тойргийн хүрээнд "Ливерпүүл" талбайдаа "Эвертон"-ыг 5:2-оор илүүрхсэн. Ингэснээр "Ливерпүүл" премьер лигт 32 тоглолт дараалан ялагдал хүлээсэнгүй. 27 хожиж, 5-хан тэнцэж, багийнхаа рекорд амжилтыг шинэчиллээ. 

Өмнө нь 1987 оны тавдугаар сараас 1988 оны гуравдугаар сар хүртэл 23 тоглолтод хожиж, 8 тэнцсэн амжилтыг үзүүлж байжээ.  Энэ улирал эхлээд "Улаанууд" 14 хожиж, ганцхан тэнцсэн. Өнгөрсөн улирлын хоёрдугаар хагаст тэд 17 тоглолт дараалан ялагдаагүй, 14 хожижг 3 тэнцсэн юм. Хамгийн сүүлд "Ливерпүүл" лигтээ 2019 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр "Манчестер Сити"-д 2:1-ээр хожигдсон билээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү