Өнөөдөр үдээс өмнө байнгын хороод хуралдах товтой байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10:00 цагт хуралдаж, “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн боловч гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшилжээ.
