С. Эрдэнэ: Өөрийг чинь дэмжих зуун найзгүй бол улс төрд орох шаардлагагүй

С. Эрдэнэ: Өөрийг чинь дэмжих зуун найзгүй бол улс төрд орох шаардлагагүй


5 жил

Сонгуулийн жил хаяанд ирж улс төрийн намууд эхнээсээ бодлогоо тодорхойлж эхлэсэн. Тухайлбал Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хурлаа хийж намаасаа нэр дэвших хүсэлтэй хүмүүс 100 сая төгрөгийн хураамж төлөх шаардлагатай гэсэн юм.

Энэ нь улс төрд хүч үзэх хүсэлтэй залуус намдаа 100 саяыг төлөөд сонгуульд нэр дэвших хүндрэлтэй тул залуу хүмүүсийн боломжийг хумсалж ахиад л хөрөнгө мөнгөтэй насаараа төрийн алба хашсан хүмүүс Ардчилсан намаас өрсөлдөх боломжтой болж байна гэж цахим орчинд шүүмжлэх болсон. Тиймээс энэ асуудлаар тус намын даргаас тодрууллаа.

Тэрээр “Залуу хүн гэхээрээ тийм сонин юм ярих хэрэггүй. Энэ нам тэгээд хэнээс мөнгө авах юм. Хэн нэгэн олгиархын хармаанд орох юмуу. Тийм зүйл байхгүй. Нэгэнт өнөөдөр улс төрд орж ирсэн бол насаар ялгарах гэдгээ боль. Бэлтгэл хангагдаж чадаагүй, өөрийгөө дэмжүүлэх  зуун найзгүй бол улс төрд орох шаардлагагүй" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү