МАН-ын бүлэг хуралдаж байна

МАН-ын бүлэг хуралдаж байна


5 жил

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөл өнөөдөр /2019.11.11/хуралдаж, энэ долоо хоногт чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ.

МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг  тав хоногийн завсарлага авсан. Тиймээс уг асуудлаар бүлгийн байр сууриа нэгтгэнэ.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  болон 2020 оны төсвийн  гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналууыг МАН-ын бүлгээр авч хэлэлцэнэ. 

Харин УИХ дахь АН-ын зөвлөл хуралдахгүй юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү