УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд ажлын тав хоногийн завсарлага авах горимын санал гаргалаа.
Энэ дагуу дээрх албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудлыг бүлгээр хэлэлцэх боломж олгон ажлын тав хоногийн завсарлага олгосон юм.
Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудалд хариуцлага тооцохоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг гаргасан бол СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа билээ.
УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар дэмжээд байгаа юм.