Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхийн өмнө хоёр нам зөвшилцөж байгаа. Тодруулбал, АН-аас гурван санал гаргаж, зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Ингэхдээ, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэсэн гурван саналыг дэвшүүлж байгаа. Энэ долоо хоногт зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаж, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх тухай саналыг нь дэмжсэн юм.
Тэгвэл нөгөө хоёр саналын тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “АН-ын гаргасан сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг хэрэв дэмжвэл 2024 оны сонгуулиар хэрэгжүүлнэ” гэсэн юм.