Д.Эрдэнэбат: АН ажлын хэсгийн хуралдаанд ороход бэлэн байна

Д.Эрдэнэбат: АН ажлын хэсгийн хуралдаанд ороход бэлэн байна


5 жил

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө. Тэрбээр “АН-ын зөвлөл нэн тэргүүнд БНХАУ-ын 800 иргэн баригдсан цахим гэм хэргийн талаар хэлэлцсэн. Энэ хэргээс үүдэн дөрвөн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, Монголын виз олголтын замбараагүй байдал. Хоёрдугаарт, Монгол Улсын цахим сүлжээний ашиглалт туйлын хангалтгүй байгаа нь харагдаж байна. Гуравдугаарт, энэ баривчилгааны үед 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн мөнгө хураагдсан. Энд мөнгө угаах гэмт хэрэг явагдаж байсан байна. Энэ мэтчилэн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл явдал дахин гарахгүй байхад чиглэсэн ямар ажил хийх ёстойг АН-ын зөвлөл хэлэлцсэн. Үүнийг давтан гаргахгүй байхад хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа чухал байна. Үүнээс Монгол Улс үнэхээр хяналт сул, эзэнгүй орон болж цахим гэмт хэрэгтнүүдэд ашиглагдсан нь харагдлаа” гэсэн юм.

Түүнчлэн энэ долоо хоногт хоёрдугаар хэлэлцүүлэг нь болох 2020 оны улсын төсвийн талаар хэлэлцсэн байна. Зөвлөлөөс ирэх оны төсвийг сонгуульд чиглэсэн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн тооцоололгүй төсөв гэж шүүмжлэв. Тиймээс АН-аас төсвийн дүгнэлтийн төслийг эрх баригчдад хүргүүлэх гэнэ.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн ашигт малтмал ашигласны төлбөр буюу АМНАТ-тэй холбоотой гаргасан шийдвэрийг АН-ын зүгээс яаралтай горимоор хэлэлцэх учиртай гэж үзжээ. Тэд өөрсдийнхөө хувилбарыг ажлын хэсэгт өгөхөөр болжээ. Тэрбээр, “АМНАТ-ийн татварт давхар татвар тавьсан байсан. Бид З.Нарантуяа гишүүнийг ажлын хэсэгт оруулах сонирхолтой байна. Энэ бол анхаарал татсан гол сэдэв” гэсэн юм. Үүний дараагаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвшилцлийн ажлын хэсгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвшилцлийн ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногт хуралдаагүй. Энэ долоо хоногт ажлын хэсэг хуралдаж, шийдвэрээ гаргах байх. АН хуралдаанд оролцоход бэлэн байна. Зарчмын гурван санал хэвээр байгаа. Хэрэв  гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү