Сэрэмжлүүлэг: “Мөнгө шилжүүл” гэх хуурамч дуудлага ихээр ирж байна


7 жил

9811****, 9600**** дугаараас бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд рүү "Танайхыг шалгалтаас чөлөөлж өгнө, энэ данс руу мөнгө хий" гэж залгаж байгаа тухай гомдол, мэдээлэл ихээр ирж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.  

Тиймээс ийм дуудлага ирсэн тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжүүд тухай бүрт нь Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.

Одоогийн байдлаар Дархан-Уул, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь болон нийслэлд ийм тохиолдлууд гараад байгаа аж.

Эх сурвалж: МХЕГ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү