Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрх зогсохгүй”, "Зүүдэнд ч оромгүй явдал" зэрэг киногоороо олонд танигдсан залуу жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ.
Тодруулбал, энэ сарын 21-нд буюу өчигдөр орой 20.00 цагийн орчимд хэсэг бүлэг хүмүүстэй хамт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилж, саатуулан шалгаж байгаа юм байна.