Өнөөдөр Ёс зүйн дэд хороо хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Ж.Мөнхбат, Л.Болд нарын хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор тэдний орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлаар хоёрдугаарт, Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдааны үеэр сайд нарынхаа картыг сугалж, хуралдааныг дэгийг зөрчсөн асуудлууд болон зарим зүйлийн талаар хэлэлцэж хорооноос гаргасан шийдвэрээ Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ёсзүйн дэд хороо хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн есдүгээр сард чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин болон Засгийн газрын гишүүд картаа сугалж, дэг зөрчих үед УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороонд үүрэг өгсөн. Үүний дагуу уг асуудлыг оруулж ирсэн. Эхнийх нь дээрх хоёр гишүүний асуудлыг хэлэлцэх, нөгөөх нь "Бид уучлахгүй" ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн асуудлыг шалгахыг шаардсан юм. Үүний дагуу Ёс зүйн дэд хороо дээрх гурван гишүүнд тайлбар ирүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Ийм хоёр асуудлыг хэлэлцэх ёстой байсан.
Юун түрүүнд хХуралдааны дэг зөрчсөн гишүүдийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тус хоёр гишүүнийг өөрсдийг нь биечлэн оролцуулж, тайлбар мэдээллийг нь авч байж асуудалд хандах ёстой гэсэн саналыг дэд хорооны гишүүд тавьсан учир асуудлыг хойшлуулсан.
Дараа нь хөрөнгө орлогын асуудлаар гурван гишүүний асуудлыг хэлэлцэх гэсэн боловч хоёр нь гадаадад томилолттой яваа юм билээ. Дээрээс нь гурвуулаа тайлбараа ирүүлээгүй. Гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх үед өөрсдийг нь заавал байлгах ёстой гэсэн дүрэм бий. Тэд өөрсдөө асуудлаа тайлбарлах ёстой. Иймд Ёсзүйн дэд хорооны гишүүд дараагийн хурлаар эцэслэн шийдвэрлэе гэсэн байр суурьтайгаар өнөөдрийн хурлыг өндөрлөсөн. Харин хөрөнгө, орлого нь огцом өссөн гэх гурван гишүүнээс зөвхөн М.Оюунчимэг гишүүн л ХОМ-ээ шалгуулах хүсэлтийг АТГ-т өгсөн гэсэн" хэмээх тайлбарыг өглөө.