МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага буюу Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (НАМЭХ) ээлжит чуулган энэ пүрэв гаригт хуралдахаар болжээ.
Холбооны дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг ч 2014 оны нэгдүгээр сард Ц.Цогзолмаа /БСШУС-ын сайд асан/ Ерөнхийлөгч нь болсноос хойш хуралдаж чадахгүй байсаар өдий хүрчээ. Тиймээс энэ удаагийн их хурлаараа НАМЭХ Ерөнхийлөгчөө сонгох, дүрмээ шинэчлэх асуудлыг хэлэлцдэг байна.
НАМЭХ-ны үе үеийн Ерөнхийлөгчид:
-1994-2011 оны 6-р сарын 24 хүртэл Д.АЛТАЙ
-2011-2014 оны 01-р сарын 17-ны өдөр хүртэл Д.ОЮУНХОРОЛ
-2014 оны 01-р сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл Ц.ЦОГЗОЛМАА сонгогдон ажиллаж байна.
Ц.Цогзолмаагийн хувьд дүрмээрээ нэг удаа улиран сонгогдох боломжтой ч тэрээр дахин нэр дэвших тухайгаа албан ёсоор зарлаагүй байна.
Харин олон нийтийн сүлжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар нэр дэвшиж өрсөлдөх тухай бичиж байна. Одоогийн байдлаар тэднээс Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэр дэвшинэ гэдгээ баталжээ.
Дүрэм ёсоор МАН-ын дарга нэр дэвшигчийг НАМЭХ-ны чуулганд танилцуулдаг юм байна.