Ж.Эрдэнэбат: Буруутай үйлдэл хийсэн бол бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн

Ж.Эрдэнэбат: Буруутай үйлдэл хийсэн бол бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн


5 жил

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өөрийг нь АТГ-аас шалгаж байгаа гэлээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Энэ оны зургадугаар сард сошиал орчинд мэдээлэл гарсантай холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа.

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дээр улсын тусгай хамгаалалтай газарт лиценз эзэмшиж байсан компаниудыг зөвшөөрлийг цуцалж, өөр компанид нөхөн олговор байдлаар олгосон. Энэ тогтоолтой холбоотойгоор тодорхой хэмжээнд хамрагдсан нэгжээс өөрийнхөө эзэмшил бүхий компани дээр лиценз шилжүүлсэн гэсэн мэдээлэл сошиалд тарсан. Энэ хүрээнд хуулийн байгууллага шалгаж байгаа. Ер нь бол Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани газар авч, хайгуул хийж үзсэн юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан. Хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Харамсалтай л буруу ойлголт төрүүлэхийн тулд зорилготой мэдээлэл явж байгаад харамсч байна. Хуучин компани нь өөр компанид эрхээ шилжүүлсэн нь манай компани байсан бөгөөд тэр талбай дээр нь мөн авсан талбай дээрээ хайгуул хийсэн ч юм олоогүй. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сард улсад зөвшөөрлөө буцааж өгсөн. Би ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй, хэрэв буруутай үйлдэл хийсэн бол бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани” гэсэн тайлбарыг өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү