У.Хүрэлсүхийн Засгийн газар эхлэхдээ 3.2 их наядын концессийн гэрээ хүлээж авсан. Заримыг нь цуцалсан. Дээр нь нэг ч концесс нэмэхгүй байх шийд гаргасан. Одоо хоёр их наяд орчим төгрөгийн гэрээ байна.
Манай улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгаа нь үнэн.
ОУВС-аас арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэх шаардлага тавьсан. Энэ дагуу нь нэмсэн. Ингэхдээ өршөөлийн хуулийн асуудлыг гаргаж ирж тавьсан гэдэг асуудал мөн сөхөгдөөд аудит оруулсан. Дүн нь гарсан гэж ойлгож байна. Ил тодын хуулиар 34 их наяд төгрөг ил болсон. Мөн мөнгө угаахтай холбоотой олон зүйл яригдаж байгаа ч шийдэгдэхгүй байгаа нь асуудал дагуулж байна. Мөнгө угаахтай тэмцэж үр дүнд хүрч байна уу гэдэг нь гол үзүүлэлт болоод байна.
Тиймээс Саарал жагсаалтад орох эрсдэл байсаар байна.
Хэрэв Саарал жагсаалтад орвол манай улсын гадаад гүйлгээнүүд хаагдаж, Олон улсаас зээл, тусламж авах боломжгүй болох юм. Манай улс саарал жагсаалтад орох эсэхийг аравдугаар сарын 13-18-ны хооронд Францад хэлэлцэж шийдэх юм байна.
Өмнө нь 2016 оны 10 сард манай улс саарал жагсаалтад орсныг гуйж байж, тэнсэн авсан байдаг.