Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж заахаар тогтжээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж заахаар тогтжээ


5 жил

Үндсэн хуулийн зургаагийн нэгт Монгол улсад газар түүний хэвлий ой ус амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Тэгвэл эцэг хуулийн энэ удаагийн өөрчлөлтөд УИХ ын 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд байгалийн баялаг төрийн өмч байхаар заасан  бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд нийтийн өмч байна хэмээн тусгажээ.

Харин дээрх саналуудыг нэгтгэн байгалийн баялаг нь төрийн нийтийн өмч гэж заахаар тогтсон байна.

Улсын эцэг хуулийг хамгийн сүүлд хориод жилийн өмнө өөрчлөсөн тул өнөөгийн хүн амын өсөлт, нийгмийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай болсон гэж олон нийт үзэж байгаа. Тиймдээ ч төрийн тэргүүн болоод эрх баригч нам сөрөг хүчин санал нэгдэн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах томоохон ажлыг эхлүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ ын 62 гишүүн болоод ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөл мөн ардчилсан намын санал зэрэгт тусгагдсан хэд хэдэн зүйл дээр эрх баригчдын санаа бодол зөрчилдөөд байсан Улмаар УИХ аар хэлэлцэх  хоёрдугаар хэлэлцүүлэг түр гацаад байсан бол зөвшилцлийн ажлын хэсгүүд учраа олж санал нэгдсэн гэдгийг МАН ын бүлгийн дарга хэллээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ ын гишүүдийн тоо бүрэн эрхийн хугацаа сонгуулийн тогтолцоо зэрэгт өөрчлөлт орвол их хурал тарж дахин сонгууль явуулах асуудлыг төрийн тэргүүн хөндөж байсан удаатай. Тэгвэл үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсний дараа УИХ аар шийдвэр гаргах хоёр том хууль  байгааг ерөнхийлөгч сануулжээ. Энэ нь Сонгуулийн хууль болоод УЛс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа УИХ ын бүрэн эрхийн асуудал яригдана гэдгийг МАН ын бүлгийн дарга хэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд эрх баригчид санал зөрөлдсөн зүйл одоо байхгүй тул хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж дуусахаар болсон байна. Үүний дараа гуравдугаар хэлэлцүүлгийг явуулах уу эсвэл ард нийтийн санал асуулгаар батлах уу  гэдгийг шийдэх юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү