Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын мэдээллийг хаалттайгаар танилцуулж байна

Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын мэдээллийг хаалттайгаар танилцуулж байна


5 жил

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох хуваарьтай байсан.

 

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны нууц болон төрийн нууцтай холбоотой асуудал уг мэдээлэлд байгаа учраас байнгын хороо хаалттай горимд шилжин, зөвхөн гишүүдэд уг мэдээллийг танилцуулж байна. 

Энэ талаар тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Хаалттай хуралдааны явцад дипломат ажилтнуудын томилгоог хэн, хаанаас хийдэг талаар мэдээлэл өгөх байх. Дипломат төлөөлөгчийн газар, ерөнхий Консулын газрын ажилтан, албан хаагчид яаж ажлаа хариуцдаг талаар ярилцана. 

 

Өнгөрсөн хугацаанд ямар хүмүүс, ямар хэрэгт холбогдсон талаар нухацтай ярилцах болно. Цагдаа, тагнуулын байгууллагын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сонсоно” гэлээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү