Эх үрсийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох зорилгоор Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр уламжлан болгон Ээжүүд, эмэгтэйчүүдийг хамруулан зохион байгуулдаг “ Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэтгэлийн арга хэмжээ энэ жил Төрийн ордны их танхимд боллоо.
Тус арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн есөн дүүргийн ажил амжилтаараа тэргүүлэгч 1000 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд НАМЭХ-ны дарга , УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга , Б. Саранчимэг,УИХ-ын гишүүн, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Д. Сумьяабазар , Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С. Чинзориг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан , НАМЭХ-ны тэргүүлэгчид , элчин сайдуудын эхнэрүүд, болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн Б. Саранчимэг олон сайхан ээжүүддээ хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ . Тэрээр хэлсэн үгэндээ: “Ногоон бодлого бол эх үрсийг дэмжсэн суурь бодлого. Үүний төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж эмэгтэйчүүд хамтран ажилладаг. Бүр цаашилбал, Эх хүүхдийн эрүүл мэнд боловсролын асуудал, нийгэм хамгаалал халамжийн асуудал, тэдний хөгжих боломж , орчин нөхцөлийн бүрдүүлсэн төрийн тогтвортой бодлогын төлөө эмэгтэйчүүд хамтран хичээн ажиллаж байна. “
Эх үрсийн баярыг тохиолдуулж салбар бүрийн төлөөлөл , ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дууриал болсон эмэгтэйчүүдийг “ Хүндэт эмэгтэй , өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Мөн хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд “ Монголын хатдын нууц товчоо “ номыг бэлэглэсэн юм. Жил бүр эхчүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэн энэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулдагт баярлаж байгаагаа олон хүмүүс илэрхийллээ.