Ц.Нямдорж: Г.Батхүү агсны хэргийг шалгахад дарамт шахалт үзүүлсэн тухай мэдээлэл ирээгүй

Ц.Нямдорж: Г.Батхүү агсны хэргийг шалгахад дарамт шахалт үзүүлсэн тухай мэдээлэл ирээгүй


5 жил

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “Төрийн ордонд буюу тусгай хамгаалалттай газар УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан. Ямар ч камер байхгүй. Их хаалттай. Маш нарийн шалгалтын дор Төрийн ордон руу нэвтэрдэг учир цагдаагийн байгууллага шалгалт хийхэд хуулийн олон бэрхшээл, тээгтэй учирч байх шиг байна” гэсэн юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ талаар “Энэ хэрэг ном журмаараа шалгагдаж байгаа гэж ойлгож байна. Хэргийг шалгахад гаднын нөлөө, дарамт шахалт үзүүлж байгаа тухай мэдээлэл надад ирээгүй. Нарийн шинжилгээнүүдийнх нь хариу гарахад багагүй хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс хариу нь гарах гэж жаахан удах байх” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү