Д.Тогтохсүрэн: УИХ тар гэж байгаа ерөнхийлөгч цаашид засаглалын хэлбэрийг өөрчлөх санаатай байхыг үгүйсгэхгүй

Д.Тогтохсүрэн: УИХ тар гэж байгаа ерөнхийлөгч цаашид засаглалын хэлбэрийг өөрчлөх санаатай байхыг үгүйсгэхгүй


5 жил

2016 оны сонгуулиар бүрдсэн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй байна гэж ерөнхийлөгч үзээд тарах саналыг гаргаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд оролцохдоо УИХ тарах хэрэгтэй хэмээн хэлсэн ч албан ёсоор бичиг хүргүүлэн УИХ ын даргатай зөвшилцөөгүй гэнэ.

Тиймээс ерөнхийлөгчийн тарах санал хуулийн хүрээнд биш хэдий ч удаа дараа УИХ тарах асуудлыг хөндөж байгаа нь гишүүдийн анхаарлыг татжээ. 

Одоогоос 29 жилийн өмнө Монгол улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтар хуудас нээгдсэн. Гэвч үндэсний эв нэгдлийн илэрхийлэл Ерөнхийлөгч өөрөө УИХ аа тараах саналтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. 

Үндсэн хуулийн өөрчлөлт энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх хуваарьтай байгаа. Энэ үед ерөнхийлөгч их хурлаа тараах санал гаргаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Хоёр том гүрний дунд байдаг манай улсад нэг хүнд хэт эрх мэдэл төвлөрүүлж ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зохимжгүй гэдгийг гишүүд хэлж байна. Харин энэ парламент жил хүрэхгүй хугацааны дараа хийсэн ажлаа ард түмэнд дүгнүүлнэ гэдгийг онцоллоо .

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү