Д.Сарангэрэл: ЕБС-ийн сурагчдын дундаас сүрьеэгийн 47 тохиолдлыг илрүүлэн, эмчилж байна

Д.Сарангэрэл: ЕБС-ийн сурагчдын дундаас сүрьеэгийн 47 тохиолдлыг илрүүлэн, эмчилж байна


5 жил

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн өнөөгийн байдал болон үүнтэй холбоотойгоор үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, Сүүлийн өдрүүдэд АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбар, ЭМ-ийн сайд руу дайрч доромжлон жагсаал углаан хийж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийж байна. 

ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тандалт судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Үүний үр дүнд сүрьеэгийн халдварыг эрт илрүүлэн эмчилж байна. Хэрэв энэ үзлэгийн цаг алдалгүй зохион байгуулаагүй бол сурагчдын эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх байсныг төсөөлөхөд ч бэрх. 

1990 оноос сэргэсэн халдварт сүрьеэ өвчин дэлхий нийтийн асуудал болсон учир 2017 онд сүрьеэгийн асуудлаар Москва хотод ЭМ-ийн сайд нарын их хурал, 2018 онд НҮБ-ын  Ерөнхий ассамблей түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг тусгайлан авч хэлэлцлээ. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жилд 10.4 сая хүн сүрьеэгээр өвдөж, 1.8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь нь Энэтхэг, Орос, Хятад улсад бүртгэгдсэн байна. МУ-ын ЗГ ч энэ асуудалд анхаарал хандуулж, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталж, сүрьеэгийн талаар авах арга хэмжээг онцгойлон тусгасан. 

2018 оны 10-р сарын 1-нээс эхлэн ЭМДС-гаас санхүүжүүлэн орон даяар анх удаа 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныхан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Үзлэгээр  сүрьеэгийн тархалт түлхүү бүртгэгдэж байгаа 18-34 насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг газар дээр нь хийж байна. Тандалт  судалгааг 90 сургуульд хийхээс өнөөдрийн байдлаар 25 сургуульд хийж, сүрьеэгийн өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Тандалт судалгааг цаашил үргэлжлүүлэн хийнэ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үр дүнд сүрьеэгийн өвчлөл жил ирэх тусам буурч байна. Өвчлөл: 

  • 2013 он- 4111
  • 2014 он- 4172
  • 2015 он- 4270
  • 2016 он- 4045
  • 2017 он- 3077
  • 2018 он- 3498 тохиолдол бүртгэгдэж сүрьеэгийн өвчлөл жил ирэх тусам буурч байна. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү