Л. Оюун-Эрдэнэ : Зөвшөөрөлгүй олгосон газруудын эрхийг цуцална

Л. Оюун-Эрдэнэ : Зөвшөөрөлгүй олгосон газруудын эрхийг цуцална


5 жил

Нийслэл Улаанбаатар хотод замбараагүй газар олголтыг цэгцлэх асуудлыг өнөөдрийн /2019.05.29/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Аливаа төлөвлөлтгүй асуудалд захиргааны арга хэрэглэж байж урт хугацааны төлөвлөлт хийх шаардлага үүсч байна. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа, түгжрэл улстөрчид оролцсон замбараагүй газар олголтоос үүссэн гэж үзэхээс аргагүй. Тиймээс өнгөрсөн 27 жилийн үйл явдлыг цэгцлэх шаардлага гарч байна” хэмээгээд хууль бус олгосон газруудыг нэрлэв.

Үүнд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамжаар Улаанбаатар хотын банканд Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, Тагнуулын ерөнхий газрын өмнөх 0.24 га, Улаанбаатар зочид буудлын өмнө 1.8 га, МУИС-ийн өмнөх 0.12 га, Драмын театрын зүүн талын 0.04 га талбайг тус бүр таван жилээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг газрууд орж байгаа аж.

Засгийн газрын зүгээс ирэх даваа гарагт нийслэлийн удирдлагуудтай хамтран зөвшөөрөлгүй олгосон газруудын эрхийг цуцалж, улмаар зарим объектив буулгах асуудлыг тавих гэнэ.

“Ингэж байж сургамж болно” гэж үзэж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэв.

Тэрбээр “Бид дараагийн 27 жил өмнөх 27 жил шиг явах юм бол Улаанбаатар хот эргэж босохооргүй хүндэрнэ. Өнөөдөр Их тэнгэрийн аманд “Үндэсний хурлын цогцолбор” зочид буудлын цогцолбор барих гээд оролдож байна. Төрийн тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл олгох ёсгүй. Гэхдээ хувийн хэвшил хөрөнгөө оруулаад явж байна. Мөн Зайсан орчимд баригдсан хорооллууд бүгд аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан. Энэ бүх асуудлыг нэгдсэн байдлаар цэгцэлнэ. Ирэх даваа гарагаас шийдвэр гаргах болно” гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү