Засгийн газар 26 асуудал хэлэлцэж байна

Засгийн газар 26 асуудал хэлэлцэж байна


5 жил

Засгийн газрын хуралдаанаар 26 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухай, Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудал багтаж байна.

Мөн Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний 2018 оны хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулах аж. 

 

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.       

“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухай

Ө.ЭНХТҮВШИН

2.       

Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай

Ө.ЭНХТҮВШИН

3.       

Хөрөнгө гаргах тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

4.       

Монгол орны байгаль орчны 2017-2018 оны төлөв байдлын тайлангийн тухай

Н.ЦЭРЭНБАТ

5.       

Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн тухай

Н.ЦЭРЭНБАТ

6.       

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай*

Н.ЦЭРЭНБАТ

7.       

Хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

8.       

Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлангийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

9.       

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн санаачилсан Актив удирдлагын тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

10. 

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай.

С.ЧИНЗОРИГ

11. 

2019-2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлах тухай

С.ЧИНЗОРИГ

12. 

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /ЗГ-ын 2012 оны 46 дугаар тогтоолын хавсралт/

Х.БАДЕЛХАН

13. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай

Ч.УЛААН

14. 

Хөтөлбөр батлах тухай /Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр/

Д.СУМЪЯАБАЗАР

15. 

Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай

Д.СУМЪЯАБАЗАР

16. 

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 Танилцуулах асуудал

17.    

Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний 2018 оны хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

18.    

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

19.    

Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаар

Н.ЦЭРЭНБАТ

20.    

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.ЦЭРЭНБАТ

21.    

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.ЭНХБОЛД

22.   Х

Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар

С.ЧИНЗОРИГ

23.    

Байгалийн түүхийн музейн талаар

Ё.БААТАРБИЛЭГ

24.    

Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийн талаар

Ч.УЛААН

25.    

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН

26.    

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү