АН-ын ҮБХ хуралдана

АН-ын ҮБХ хуралдана


6 жил

Намууд  Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулаад байна. АН-аас Ж.Оюунбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нар нэр дэвших нь тодорхой болсон. Харин МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөнө гэх мэдээлэл бий. 

Хэнтий аймаг дахь Ардчилсан намын хорооноос 42-р тойргийн нөхөн сонгуульд экс засаг дарга Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх саналаа намын удирдлагад ирүүлжээ. Тиймээс Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2019.05.27/ хуралдаж, аймгийн намын хорооны шийдвэрийг эцэслэх юм байна.

Намын дүрмийн дагуу аймгийн намын хороо нэр дэвшүүлэх саналаа ирүүлсний дагуу, ҮБХ эцэслэж, нэр дэвшигчийг батлах юм. Нөхөн сонгуульд оролцогч намууд тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү