УИХ- ын нэр бүхий гишүүд Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг хувийн эзэмшилдээ хувааж авсан асуудал цахим сүлжээнд цацагдах болсон. Эдгээр хүмүүсийн дунд нэр нь багтсан гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ж. Батзандан С.Эрдэнэ нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Найрамдлын газрыг өөрийн хамаарал бүхий хүмүүс, улс төрчдөд олгосон гэх мэдээлэл ирсэн гэдгийг хэллээ. Харин талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулахад:
" Найрамдал зусланд газар авсан түүх байхгүй. Манай найз нөхөд хамаарал бүхий хүмүүс бизнес эрхэлж байсан удаатай ч надад эзэмшсэн, авсан газар байхгүй " гэлээ.