“Ордныг камержуулъя гэхээр УИХ-ын гишүүд нууцад халдах нь гэж эсэргүүцсээр ирсэн”

“Ордныг камержуулъя гэхээр УИХ-ын гишүүд нууцад халдах нь гэж эсэргүүцсээр ирсэн”


6 жил

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордныг шинээр барих асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах талаараа мэдээллээ. 

эрбээр “Төрийн ордон мэргэжлийн байгууллагын 17 удаагийн дүгнэлтээр нурахад бэлэн болсон объект гэдэг нь тогтоогдсон. Энэ асуудлыг хөндөхөөр асар их мөнгөөр Төрийн ордон барих гэлээ гэсэн улс төржилтөөс айж явсаар өнөөдөр орчин үеийн түвшинд хүрсэн өрөө тасалгаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

Нэг үгээр хэлбэл Тавантолгойн зэвсгийн агуулахад ямар нэг байдлаар дэлбэрэлт болбол Төрийн ордон нурах эрсдэлтэй. 

Бид бодит үнэнтэй нүүр тулах ёстой. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төрийн ордон нурах дөхөж байгаа учир үүнийг харахгүй юм уу гэдэг асуудлыг танилцуулна. Улс төрчид олон нийтэд таалагдахын төлөө байлгүй яах вэ. Гэхдээ Төрийн ордон нурсны дараа, олон хүн дарагдаж амиа алдсаны дараа тэгдэг байж гэж ярихгүйн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эцэслэж шийдвэр гаргах ёстой гэдгийг танилцуулна” гэлээ. 

Мөн төрийн гурван өндөрлөг нэг ордонд байх нь зөв эсэх талаар ч тэрбээр танилцуулгадаа дурдах юм байна. 

Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Төрийн ордонд камер байхгүй асуудал хөндөгдөөд буй.

Төрийн ордны коридорын хэсгийг камержуулах асуудлыг Л.Оюун-Эрдэнэ “Төрийн ордны шинэ барилгын асуудалд камержуулалт, олон хаалгатай холбоотой асуудлууд багтсан. Дээр нь төрийн гурван өндөрлөг нэг ордонд байх нь зөв эсэхийг ч ярина. Төрийн тусгай албаныхантай уулзсан. Камержуулах асуудал удаа дараа дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүд л өөрсдийн нууцад халдаж, тагнаж чагнах гээд байна гээд үгүйсгэсээр ирсэн юм билээ. Цаашид Төрийн ордон архидалтгүй байх, гишүүд нууцаар архи оруулж ирдэггүй байх тал дээр анхаарах ёстой гэж бодож байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү