МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-очир нарыг улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан гэж үзээд хийсэн үйлдэлд нь хариуцлага тооцохоор болсон байна. Ингэхдээ тус хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Ингэснээр 2020 оны сонгуульд Ш.Раднаасэд, Д.Дамба-очир нар нэр дэвшиж өрсөлдөхгүй боломжгүй болсон талаар бид өмнө мэдээлэл хүргэсэн.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүнээс тодруулахад:
Ш.Раднаасэд: Надад одоогоор МАН -аас нэр дэвших эрхийг хассан бичиг цаас ирээгүй байна. Хэрэв үнэхээр тийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийн иргэдийг үгүйсгэж Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг.