Айлчлалын бүрэлдэхүүнд байгаагүй, уулзалтад л оролцсон

Айлчлалын бүрэлдэхүүнд байгаагүй, уулзалтад л оролцсон


6 жил

Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-д хийсэн Ерөнхийлэгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд авлагад холбогдсон эсэх асуудлаар байр сууриа илэрхийлэхийг шаардаад байна.

Энэ талаар сэтгүүлчид өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тодруулсан бол өнөөдөр Эрчим хүчний сайд С.Даваасүрэнгээс тодрууллаа. Ц.Даваасүрэн сайд энэ талаар хэлэхдээ,

“Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Нэг бүс нэг зам" уулзалтад оролцсон нь үнэн. 10 сая доллар санаанд багтамгүй том тоо байна. Ийм их хэмжээний мөнгө гэдэг өөрөө худлаа юм биш үү. Дөхөж байгаа сонгуультай холбоотой ийм мэдээлэл гаргаад байж магадгүй" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү