2020 онд 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ

2020 онд 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ


6 жил

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Засгийн газраас 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2020 онд эдийн засгийн өсөлтийг зургаан хувь байна гэж тооцжээ. Инцляцийн төвшинг найман хувьд тооцож байгаа бол гадаад худалдааны тэнцлийг нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцсон байна. Харин төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцсон нь 2019 оноос 0.3 хувиар сайжрах үзүүлэлт аж. 2020 онд нийтдээ 34 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй төслийг хэрэгжүүлэх санал ирснээс 10 их наяд төгрөгийн 2016.3 тэрбум төгрөгийн 118 арга хэмжээг үндсэн чиглэлд тусгасан байна. Үүнээс улсын төсвөөс 3.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бол урсгал зардалд 1.3 их наяд төгрөгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү