О. Баасанхүү: Хуулийн байгууллагын шалгаж байгаа арга хэрэгслийг нь нэг сар, арван сарын дотор дуусга гэдэг ойлголт байж болохгүй

О. Баасанхүү: Хуулийн байгууллагын шалгаж байгаа арга хэрэгслийг нь нэг сар, арван сарын дотор дуусга гэдэг ойлголт байж болохгүй


6 жил

Шүүхээс саяхан улсад нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсын улсын байцаагч нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хаасан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа. 

Тэрээр "Гадны ихэнх оронд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэх ойлголт байдаг. Гэхдээ хуулийн байгууллага аливаа хэргийг шалгахаас өмнө хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бол хэргийг хаадаг. Жишээ нь, тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил гэж үзэхэд зургаа дахь жилдээ хэргийг илрүүлэх аваас хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг. Гэтэл манайд аливаа хэргийг шалгаж байгаа хугацаагаа хөөн хэлэлцэх хугацаанд оруулдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гартал гэж байгаа юм. Өнөөдөр хуулийн байгууллагын сэжигтэнг хорьж шалгах хугацаа нь хоёр жил байна. Дээр нь бүлэг хэрэг, дуулиантай хэргүүдийг олон улсын янз бүрийн байгууллагаар дамжиж оффшорын мэдээлэл авах зэрэгт асар их хугацаа ордог. Зарим нь гадаадад зугтаж гарсан байх жишээтэй. Энэ тохиолдолд хэргийг нь түдгэлзүүлээд явдаг. Харамсалтай нь, манай улсын алдаа нь хуулийн байгууллагын шалгаж байгаа хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд оруулна гэж зааж өгсөн нь л байгаа юм. 

Жишээ нь, 2014 онд үйлдсэн гэмт хэрэг байлаа гэж үзэхэд тэр хэргийн шүүх хурал нь 2019 онд боллоо гээд хэргийг хаах боломжтой. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад эрүүгийн хуульд хуулийн байгууллагын аливаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодог. Өнөөдөр удаан, хурдан шалгаж байна гэх ойлголт байхгүй. Харин гэм буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Гагцхүү хуульд заасан үндэслэлээр нь шалгал явуулах хэрэгтэй. Хуулийн үндэслэлээр явж байгаа тохиолдолд хугацаатай эсэх нь хамаагүй. Цаг хугацааны ойлголт байх ёсгүй. Тэнд гэм буруутай эсэхийг нь тогтоох л ажиллагаа явж байна шүү дээ. Тэгэхээр хуулийн байгууллагын шалгаж байгаа арга хэрэгслийг нь нэг сар, арван сарын дотор дуусга гэдэг ойлголж байж болохгүй. Дэлхийн аль ч оронд авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү