Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг өнөөдөр сонгоно


7 жил

Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг сонгох Дээд шүүхийн бүх шүүгч нарын зөвлөгөөн өнөөдөр болно.

Ес дэх жилдээ Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Зоригийг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн.

Улмаар дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, олонхын саналаар Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсэн юм.

Харин түүнийг Ерөнхийлөгч томилохоос татгалзсан тул ийнхүү дахин зөвлөгөөн зохион байгуулж, ерөнхий шүүгчээ сонгохоор болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү