Эдийн засаг бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн оюутнуудын дунд болдог Хүний нөөцийн менежментийн улсын XI олимпиадыг Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо хамтран 2019 оны 4 сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.
Тус олимпиад нь хүний нөөцийн менежментийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүнлэг чанарыг эрхэмлэсэн менежерүүдийг бэлтгэх, орчин үеийн бизнесийн байгууллагын тулгамдсан асуудалд багш, оюутан хамтын бүтээлч сэтгэлгээгээр хандан, Монголын хүний нөөцийн менежментийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Энэ жилийн олимпиад “Хүмүүнлэг, бүтээлч HR” уриатайгаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог. Олимпиадын эхний даалгавар нь энэхүү уриаг илэрхийлсэн контент бэлтгэж олимпиадын сошиал хуудсаар дамжуулан олон нийтэд танилцуулах даалгавар байлаа.

Олимпиадын хүрээнд оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, хурдыг шалгах 6 төрлийн даалгавартай 2 үе шаттай зохион байгуулагдсан. Олимпиадын ерөнхий зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль ажиллаж, Глобал удирдагч дээд сургууль, МУИС, Олон улсын улаанбаатар их сургууль, СЭЗИС, Улаанбаатар их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль, ХААИС, ШУТИС, Этүгэн их сургууль хамтран ажиллалаа. Харин ивээн тэтгэгчээр “ТОД ӨНГӨ”, дэмжигч байгууллагаар “Витафит”, “Банк Санхүүгийн Академи” оролцжээ.
Олимпиадад 7 их сургуулийн дараах 14 баг оролцсоноос шилдэг 6 багаар дараах сургуулийн багууд шалгарсан байна.
|
Сургууль |
Багийн нэр |
БАЙР |
|
МУИС |
“Электрон” |
I |
|
СЭЗИС |
“The One” |
II |
|
СЭЗИС |
“Delphi” |
III |
|
ХИС |
“Дөл” |
Тусгай байр |
|
МУИС |
“Chameleon” |
Тусгай байр |
|
ШУТИС |
“Новизна” |
Тусгай байр |

0
0
0
0
0
0