Нарантуяа гишүүн малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл боловсруулжээ

Нарантуяа гишүүн малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл боловсруулжээ


6 жил

УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр /2019.04.26/ шинэ хуулийн төсөл боловсруулсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл боловсруулсан байна.

Энэ талаараа "Мал хулгайлах гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага хөнгөн байна. Энэ нь бэлчээрийн доройтол, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэр бий болгох, малын хулгайг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулахыг иргэд хүсч байна. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг сайжруулах шаардлагатай. Бид хуулийг сайжруулахдаа иргэдийн санал, хүсэлтийг авна.

Өнгөрсөн жил гэхэд малын хулгай 1094 бүртгэгдсэн. Энэ нь хулгайн гурван хувийг дангаараа эзэлж байна гэсэн үг. Тиймээс шинэ хуулийн төсөл боловсруулсан” хэмээн онцоллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү